Магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа
МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлгийг зарлаж байна.
Тавигдах нийтлэг шаардлага:
- МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
- Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
- Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.
Бүртгүүлэх: Судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ grad_research@num.edu.mn хаягаар 2021.09.27-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:
- Овог нэр
- Суралцагчийн бүртгэлийн дугаар
- Холбоо барих утасны дугаар
- Сонгосон судалгааны сэдэв
- Туслахаар ажиллуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан байдал, түүнийгээ нотлох
Судалгааны туслах ажиллуулах хугацаа: 3 сар (2021.10.01 – 2021.12.31)
Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn
Судалгааны туслах ажиллуулах судалгааны сэдвүүд
№ |
Судалгааны лабораторийн нэр |
Судалгааны сэдэв |
Судалгааны туслахад тавих тусгай шаардлага |
1 |
Газар төлөвлөлт, зураглалын лаборатори |
Говийн малчдын нүүдлийг GPS-ээр хэмжсэн орон зайн шинжилгээ |
1. Газарзүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг байх; 2. Газарзүйн мэдээллийн системийн ArcGIS, QGIS програмын орон зайн анализын хэрэгсэл дээр ажиллах бүрэн чадвартай байх; 3. R нээлттэй програмын Sp, r-spatial/sf,spacetime, trajectories, lrgl, rglwidget, mapview өргөтгөл дээр ажиллах чадвартай бол давуу тал болно |
2 |
Ойн экосистемийн мониторингийн лаборатори |
Монгол орны ойн модны төрөл зүйлийн тархалтыг уур амьсгалын өөрчлөлтөөс хамааруулан загварчлах нь |
Ой судлал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр судалгаанд оролцдог байх |
3 |
Ургамлын биотехнологийн лаборатори |
Монгол орны ургамлын доторх эндофит актиномицетийг судлах, тэдгээрийн дотроос биологийн идэвхт нэгдэл олж илрүүлэх, эндофит актиномицетийн өвчин үүсгэгч бактерийн эсрэг идэвхийг тогтоох, судалгааны үр дүнг инновацид нэвтрүүлэх арга зүйг боловсруулах нь |
1. Сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг байх 2. Лабораторид тогтмол ажиллах 3. Багаар ажиллах чадвартай байх |
4 |
Хүрээлэн буй орчны хими, геохимийн лаборатори |
Ундны усан дахь хортой элементүүдийн агуулга, эрсдэлийн үнэлгээ |
ХБО-ны дээж цуглуулах, шинжилгээ хийх арга барил эзэмшсэн байх |
5 |
Байгалийн нэгдлийн химийн лаборатори |
Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулах |
1. Өмнө нь фармакопейн өгүүлэл боловсруулж, эм зүйн хурлаар хэлэлцүүлж байсан туршлагатай байх 2. Судалгааны туслахаар ажиллах үед цаг нарийн баримтлах |
6 |
Орчны шинжилгээний лаборатори |
Хаягдал биоматериалын дээжийг ашиглан бохирдуулагч элементийг шингээгч материал гарган авах |
Биологийн материал (үс, хумс)-ын чиглэлээр судалгаа хийдэг байх |
7 |
Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн судалгааны лаборатори |
Хаягдал шар сүүг ашиглан биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх |
Хүнсний болон ХАА-н гаралтай түүхий эдэд биохимийн болон биологийн идэвхит нэгдлийн судалгаа хийх чадвартай байх |
8 |
Хүрээлэн буй орчны инженерчлэл |
Эрдэнэт, Дархан хотуудын усны судалгаа |
1. Хээрийн судалгаа хийх чадвартай байх, 2. Багаар ажиллах чадвартай байх. |
9 |
Функциональ геномиксийн лаборатори |
Эртний болон орчин үеийн үхрийн филогенетикийн судалгаа |
Ажлын цагаар судалгаагаа хийнэ. Дипломын судалгааны ажилаа хийнэ. |
10 |
Агаар, орчны судалгааны лаборатори |
Агаар мандлаас тундасжих тоосны анализ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа |
Судалгааны ажилдаа цаг зарцуулж, төлөвлөлт хийж чаддаг байх |