Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах батлуулах тухай

Share Button

2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд элссэн

нийт магистрант, докторантуудын анхааралд:

МУИС-ийн Сургалтын журмын 4.4.2 заасны дагуу магистрант, докторант нь элссэн эхний улиралдаа багтаан сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг (цаашид “Суралцагчийн хувийн төлөвлөгөө” гэнэ) боловсруулан батлуулдаг. Магистрант, докторант нь тухайн хөтөлбөрийг суралцах хугацаанд амжилттай дүүргэхийн тулд сургалтын жишиг төлөвлөгөөнд тавигдсан шаардлагын дагуу Суралцагчийн хувийн төлөвлөгөөг удирдагч багшийн хамт боловсруулан, АТС-ийн Захирлаар баталгаажуулна. Төлөвлөгөөнд дараах багтана:

  1. Тэнхимээр судлах хичээл буюу Сургалтын багц цаг
  2. Эрдэм шинжилгээний ажил, дадлага
  3. Магистрын ажил/диссертацийн сэдэв

Иймд 2020-2021 оны хаврын улиралд элссэн магистрант, докторантууд дараах зааврын дагуу Суралцагчийн хувийн төлөвлөгөөг боловсруулан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор АТС-д (МУИС-ийн 1-р байрны 218 тоотод) хүргүүлнэ үү. 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд элссэн магистрант, докторантуудад (дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна) хамаарахгүй.  

СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ЗААВРЫГ ТАТАХ  

Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу: 

E-mail: grad_edu@num.edu.mn; grad_research@num.edu.mn  

Утас: 77307730-4501; 4502

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *