АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Ахисан түвшний сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд “Ахисан түвшний сургуульд суралцагчдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлгийн журам”-ын дагуу дараах 3 төрлийн тэтгэлгийг зарлаж, сонгон шалгаруулалтын дүнгээ гаргалаа. Үүнд:
- Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлэг
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тэтгэлэг
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг урамшуулах тэтгэлэг
Энэхүү тэтгэлэг нь МУИС-ийн судалгааны ажлын нэр хүндийг олон улсын түвшинд гаргаж, амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчийн эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүнд үндэслэн дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой.
АТС-ийн захирлын А/90 дугаар тушаалаар тэтгэлгийн болзол хангасан, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлж амжилт гаргасан 2 докторант, 2 магистрантад 2022 оны 11 дугаар сарын 21-ны өдөр АТС-ийн тэтгэлгийн нэрэмжит тэтгэлгийг гардуулах үйл ажиллагаа боллоо.
Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлэгт шалгарсан суралцагчид:
- Докторант Г.Энхжаргал (ШУС-БУС, Химийн хөтөлбөр) нэгдүгээр зохиогчоор:
Gantumur Enkhjargal(a), Byambajav Enkhsaruul(a), Dalantai Monkhoobor(a), Janchig Narangerel(b)*, Sugimoto Yoshikazu(c) “Characterization and hydrotreatment of shale oils of mongolian oil shales” ISSN 0208-189X doi: https//doi.org/10.3176/oil.2018.2.06 © 2018 Estonian Academy Publishers
- Магистрант А.Ундруул (ШУС-БУС, Биологийн хөтөлбөр) холбоо барих зохиогчоор:
Shukherdorj Baasanmunkh 1, Batlai Oyuntsetseg 2, Petr Efimov 3 , Zagarjav Tsegmed 4 , Sumiya Vandandorj 5 , Khurelpurev Oyundelger 6,7 , Magsar Urgamal 4 , Altangerel Undruul 2 , Khurelbaatar Khaliunaa 2 , Tugsuu Namuulin 8 and Hyeok Jae Choi 1 “Orchids of Mongolia: Taxonomy, Species Richness and Conservation Status” State Sciences Diversity 2021, 13(7), 302; doi https://doi.org/10.3390/d13070302
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тэтгэлэгт шалгарсан суралцагчид:
- Магистрант Г.Анхзаяа (ШУС-БУС, Физикийн хөтөлбөр) нэгдүгээр зохиогчоор:
Ankhzaya Ganbaatar, NamsraiTsogbadrakh, Ochirkhuyag Baynjargal, Tamiraa Ganbold https://doi.org/10.2991/ahcps.k.211004.003 2021, the Authors. Published by Atlantis Press ISBN 978-94-6239-436-0
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг урамшуулах тэтгэлэгт шалгарсан суралцагчид:
- Докторант С.Энхтөр (ШУС-БУС, Физикийн хөтөлбөр) нэгдүгээр зохиогчоор:
Sukhbaatar Enkhtor*, Mongol Batpurev, Orgilsaikhan Gerelmaa, Sambuu Munkhtsetseg, Norovsambuu Tuvjargal, Ganbold Erdene-Ochir, Lhkamsuren Enkhtor, Galbadrakh Ragchaa Solid State Phenomena (Volume 310) https://doi.org/10.4028/www.scientific.net/SSP.310.41
Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ