Докторын диплом гардууллаа
МУИС-ийн докторантурын сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан нэр бүхий докторууддаа МУИС-ийн удирдлагууд докторын зэргийн дипломыг нь гардуулж өглөө. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс үг хэллээ.
- Амержан Каривай Физикийн ухааны доктор (Ph.D)
- Дашням Мөнхжаргал Химийн ухааны доктор (Ph.D)
- Солоон Болормаа Хууль зүйн ухааны доктор (Ph.D)
- Лхангаагийн Оюунцэцэг Математикийн ухааны доктор (Ph.D)
- Цэгмэдийн Базарханд Газарзүйн ухааны доктор (Ph.D)
- Пүрэвийн Энхжаргал Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)
- Осоржамаагийн Нандин-Эрдэнэ Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)
- Намсрайн Гэрэлмаа Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ докторын дипломоо гардан авсан докторууддаа баяр хүргэн, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
Нийт докторууддаа баяр хүргэе