МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томиллоо

Share Button

БСШУСЯ-ны сайдын тушаалаар МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Улс төр судлалын доктор (Ph.D) Я.Төмөрбаатарыг  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр томиллоо.

Я.Төмөрбаатар нь өмнө нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн, МУИС-д улс төр судлалын доктор хамгаалсан.

Боловсрол:

-1986 онд Улсын Багшийн дээд сургууль

-1989 онд ХБНГУ-ын Залуучуудын дээд сургуулийг төгсөж,  Япон, БНСУ, БНЭУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1986-1988 онд Төв аймагт ХЗЭ-ийн хорооны Зааварлагч, Нарийн бичгийн дарга

-1989-1990 онд МХЗЭ-ийн Төв хороонд Зохион байгуулагч, Тасгийн эрхлэгч

-1990-1996 онд Монголын залуучуудын холбоонд Зохион байгуулагч, Тэргүүлэгч гишүүн

-1996-1999 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга

-2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

-2008-2009 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарга

-2009-2014 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх

-2014 онд  Сургалт судалгааны “Стратеги Академи”-ийн захирал

-2015-2016 Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байсан.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *