МУИС-ийн Бизнесийн сургууль Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургууль Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна

Сургалт 2017 оны 03 сарын 31-ээс 04 сарын 01-ний өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Сургалт эхлэх хугацаа: 2017 оны 03 сарын 31-нд 09.00 цаг

Сургалт дуусах хугацаа: 2017 оны 04 сарын 01-нд 18.00 цаг

Манай сургалтын давуу талууд:

  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ:

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санал болгож буй “Компанийн засаглалын сургалт” нь танд компанийн засаглалын үндсэн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж, эзэмших боломж олгоно. Санхүүгийн Зохицуулах Хорооноос албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгоно.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ:

Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.

СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС:

  • Компанийн засаглалын түүх, сүүлийн үеийн чиг хандлагын өргөн мэдлэгтэй болно.
  • Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин, Монгол улс дахь зохицуулалтуудыг мэдэж авна.
  • ТУЗ, түүний бүтэц, хороод, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын зааг, ялгааг нарийн мэдэж авна.
  • Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын харилцааны зарчмуудыг ойлгож, ТУЗ-ийн гишүүний хувьд гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах арга барилыг сурна.
  • Санхүүч бус хүмүүст зориулсан компанийн санхүүгийн үндсэн ойлголт, зарчмуудад суралцана.
  • Бизнес/компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт баримтлах санхүүгийн стратегиудыг мэдэж авна.
  • Компанийн тайлагнал, ил тод байдлын ач холбогдол, зарчмуудыг ойлгож авна.
  • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж юу болох, тэдгээрт хэрхэн хандах арга барилтай болно.
  • Компанид учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах мэдлэг олж авна.
  • Дотоод хяналт болон аудитын ялгаа, онцлогуудыг мэдэж авна.
  • Компанийн нийгмийн хариуцлагын өнөөгийн чиг хандлага, КНХ стратеги хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.

 

ҮНДСЭН БАГШ НАР:

  • А. Өнөржаргал, Доктор Ph.D
  • Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • Б. Амарсанаа, Доктор
  • Хуульзүйн дэд профессор
  • МУИС-ийн Хуулийн сургууль
  • Л. Мөнх-Очир, Док.проф
  • Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • С. Санасэр, Докторант
  • Менежментийн хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • П. Баянсан, Докторант
  • Санхүүгийн хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль

Сургалтын төлбөр: 250,000 төгрөг

Бүртгүүлэх:

Г. Нарангэрэл

Утас: 99227130, 80550675

Цахим шуудан: naagii0116@yahoo.com

Цахим хуудас: www.bcc.mn

Facebook хуудас: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *