Суралцагчийн хувийн төлөвлөгөө хүлээн авах хугацааг сунгалаа.
Суралцагчийн хувийн төлөвлөгөөг хүлээн авах хугацааг 2021 оны 11 дугаар сарын 29-ний (Даваа гаригт) өдрийн хүртэл сунгасан тул 2020-2021 оны хаврын улиралд элссэн магистрант, докторантууд дараах зааврын дагуу дээрх хугацаанд төлөвлөгөөг боловсруулан АТС-д (МУИС-ийн Хичээлийн 1-р байрны 218 тоотод) хүргүүлнэ үү. 2021-2022 оны намрын улиралд элссэн магистрант, докторантууд дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна.
СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ЗААВРЫГ ТАТАХ
Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу:
E-mail: grad_edu@num.edu.mn; grad_research@num.edu.mn
Утас: 77307730-4501; 4502
Хаяг: МУИС-ийн Хичээлийн I байрны 218 тоот (Мэргэжилтэн Ц.Уянга)
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ