Дижитал Гуманизмын Зуны Сургалтад урьж байна. /Digital Humanism Summer School 2022/
ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Австри улсын байнгын төлөөлөгчийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Дижитал Гуманизмын зуны сургуулийг Австрийн технологи, байгалийн ухааны чиглэлийн хамгийн том судалгаа, боловсролын хүрээлэн болох Венийн техникийн их сургуульд зохион байгуулна. Энэхүү зуны сургууль нь тухайн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар горилж буй оюутнуудад зориулсан ба тэтгэлэг олгох боломжтой юм. Иймд та бүхнийг тус зуны сургуульд урьж байна. Арга хэмжээний хөтөлбөр, холбогдох мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. DIGHUM – SUMMER SCHOOL 2022
Хамрагдах хүсэлтэй оюутнууд тухайн хөтөлбөрт шууд хандаж өргөдлөө гаргахыг анхаарна уу.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ